send link to app

E-Doctor


4.8 ( 6528 ratings )
医疗 教育
开发 Uniq Soft LLC
自由

EMCH аппликейшн нь эмч болон үйлчлүүлэгчдийг цахим хэлбэрээр холбох гүүр юм. Энэхүү аппликейшныг та эмч болон үйлчлүүлэгч гэсэн 2 горимд ашиглана.
Хэрэв та эмч бол энэхүү аппликейшныг ашигласнаар:
1. Өвчтөний мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах, сануулах
2. Үйлчилгээ авах хүмүүсийн хүлээгдэл чирэгдлийг хувийн хүрээнд хялбарчилж шийдэх, үзлэгийн цаг тохирох
3. Аппликейшн хэрэглэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх
4. Удирдах түвшний байгууллага болох ЭМЯ, ЭМХТ, Мэргэжлийн салбар чиглэлийн нийгэмлэгээс өгөх мэдээллээр хангагдах
5. Удаан хугацаанд хянах шаардлагатай эмчлүүлэгчдийг хянах зэрэг боломжуудаар хангагдана.

Хэрэв та үйлчлүүлэгч бол энэхүү аппликейшныг ашигласнаар:
1. Үзүүлэхийг хүссэн эмчдээ үзлэгийн цаг тохирч эмчийнхээ боломжтой цагуудад хүлээгдэл чирэгдэлгүйгээр зөвлөгөө авах
2. Зөвхөн эмч, эрүүл мэндийн байгууллагуудаас өгөх нотолгоонд суурилсан үнэн бодит мэдээ, зөвлөгөөгөөр хангагдах
3. Хамгийн гол нь таны эмнэлэгт үзүүлэхдээ биедээ авч яваад байнга алга болгодог эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт зөв дэс дараалалтай, зурган мэдээллийг нэмж хавсаргах боломжтой болно.